Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Чулуут, Булган ,Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар 0,8-3,8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,3 - 0,9 градус дулаан байв. Агаарт өдөртөө бүх сумдын нутгаар 12,0 -17,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Хангай ӨндөрУлаан сумдын нутгаар 18,0 градус , бусад сумдын нутгаар 120,-17,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 3,0 градус хүйтнээс 6,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Батцэнгэл, Цэцэрлэг, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 36,0-38,0 градус, бусад сумдын нутгаар 28,0 - 35,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэбулган, Тариат, ӨндөрУлаан, Булган, Цэцэрлэг сумдын нутгаар 19,0-22,0 градус, бусад сумдын нутгаар 12,0-18,0 хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-6 удаа хур тунадас орж 0,0 – 15,2 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган сумын нутгаар 15,2 мм, Хайрхан сумын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9-18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 18 метр, Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 15 метр , Тариат, Өлзийт сумдын нутгаар секундэт 14 метр, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар секундэт 10-13 метр , бусад сумдын нутгаар секундэт 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт сумдын нутгаар 5-9 удаа, бусад сумдын нутгаар 1-4 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасгүй байна.
Ургамал бүрхүүл:Энэ эхний арав хоногийн мэдээгээр Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 1 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөлт , хаваржилтанд таагүй нөлөөлж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа